Хангай, Хэнтийн уулархаг нутгаар маргааш дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-07 08:12:42

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17-+22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар +28-+33 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна. 


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр 08-нд дуу цахилгаантай аадар бороо орно.

Холбоотой мэдээ