Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.
Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орно.
Бусад нутгаар цас орохгүй.
Ихэнх нутгаар
баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун
хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.
Улаанбаатар