СҮХБААТАР: Сумын наадам...

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-07-05 14:24:58

Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сумдын үндэсний баяр наадам нартай, хуртай өргөн дэлгэр болж байна.

Долоодугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын баяр наадам болж байгаа бол бусад сумд тэгш ойтой. Тодруулбал, энэ сарын 17, 18-нд Түвшинширээ, Халзан, Асгат сумдын 100 жил, 20, 21-нд Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумдын 100, Наран сумын 70 жилийн ойн баяр наадам болно.


Харин аймгийн баяр наадам долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох юм.