Хүүхэлдэйн театрын тайзнаа “Одиссей”-г толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 13:02:33

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын Хүүхэлдэйн театр эртний Грекийн домогт яруу найрагч, туйлч Хомерын ижил нэрт туулиас сэдэвлэн “Одиссей” пластик жүжгээ маргаашаас үзэгчдийн хүртээл болгох гэж байна.


Энэ нь насанд хүрэгчдэд зориулан бүтээсэн пластик, хүүхэлдэйн жүжиг гэдгээрээ онцлог юм. Эртний Грекийн домгийн сонгодог баатар Одиссейн тухай сонирхолтой туульсыг орчин үеийн хүүхэлдэйн урлагийн хэлээр дамжуулан толилуулахыг тус театрын уран бүтээлчид онцоллоо. Хүүхэлдэйн урлагийг зөвхөн хүүхдэд зориулсан гэж ойлгодог уламжлалт ойлголтыг эвдэж, насанд хүрэгчдэд зориулсан оюун санааны гүн гүнзгий жүжгийг бүтээж буй энэхүү төсөл нь Монголын театрын урлагт шинэ өнгө төрх, шинэ боломж нээлээ.


Жүжгийн зохиолч, найруулагчаар Б.Анхбаатар ажилласан бол Одиссейд А.Билгүүн, Б.Булган, Б.Билгүүн, П.Эрдэнэзаяа нар тогложээ. Харин Пенелопа хатны дүрийг Э.Буд-Эрдэнэ, Ц.Эрдэнэцэцэг, Э.Билгүүн нар бүтээх юм.

Холбоотой мэдээ