Архангай аймгийн МАН-ын XXXII бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-28 19:33:16
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн МАН-ын XXXII бага хурал өнөөдөр боллоо. МАН-ын анхан шатны байгууллагуудаас Архангай аймгийн МАН-ын XXXII бага хурлын төлөөгчдөд нийт 133 төлөөлөгч сонгогдон оролцсон бөгөөд хурал 93,2 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Тус хуралдаанаар МАН-ын хорооноос бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, МАН-ын хорооны тайлан, МАН-ын хорооны бүрэлдэхүүнийг сонгох, МАН-ын хорооны хяналтын хорооны бүрэлдэхүүнийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

МАН-ын XXXII бага хурлаар аймгийн МАН-ын хороог 108 гишүнтэйгээр сонгосон. Тус бага хурлаас сонгогдсон намын хорооны гишүүд аймгийн намын хорооны бүтэц, бүрэлдэхүүний талаар хуралдаж, Архангай аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Мөнхнасанг нийт төлөөлөгчдийн 98,7 хувийн саналаар улируулан сонгож, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МАН-ын хорооны дэд даргаар Д.Хүрэлсүхийг сонгосноор хурал өндөрлөв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ