Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар
хоёр түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг
цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж
байна.
Онцгой байдлын байгууллагын 130 алба
хаагч, 7 автомашин, Зэвсэгт хүчний нэг нисдэг түймрийг унтраах үйл ажиллагаанд оролцож
байна.
Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн
66 сум, нийслэлийн 3 дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.