Баруун бүсийн соёл, урлагийн салбарынхан зөвлөлдөж байна
Увс /МОНЦАМЭ/. “Соёлын үйлчилгээний хүртээмж” төслийн хүрээнд баруун бүсийн соёлын ажилтнуудын уулзалт, зөвлөгөөнийг Увс аймагт энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр баруун бүс нутгийн соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, шийдэл, үйлчилгээний хүртээмж, чанар, музейн үзмэр, соёлын өвийн хадгалалт хамгаалалт зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.
2234 өдөр