Энхийг сахиулагчиддаа хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд 18 жил амжилттай оролцож, олон улсын хэмжээнд Монгол цэргийн яруу алдар өндөрт цуурайтаж, эх орны хөвгүүд алба үүргээ нэр төртэй биелүүлж буй.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дугаар анги, ШШГА зэрэг тусгай бэлтгэл анги бүрэлдэхүүнээс 70 гаруй алба хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож ирсэн байдаг. Тус дайчиддаа хүндэтгэл үзүүлж алдаршуулах, залуу үеийнхэнд сурталчлан таниулах үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа.
Мөн үеэр эрэлхэг цогтой хөвгүүддээ аймгийн Засаг дарга талархал дэвшүүлж хүндэтгэл хадгалуулсан бол эх орноос өгч буй эрхэм үүргийн батлах болох цэргийн үүрэгтний үнэмлэхээ 18 хүрсэн залуус маань аймгийн удирдлагаас гардан авав.