ХӨВСГӨЛ: Азарганы уралдаанд М.Батсүхийн хээр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-12 16:44:04

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 30 гаруй хурдан хүлэг шандас сорилоо.



Азарганы уралдаанд Шинэ-Идэр сумын уяач М.Батсүхийн хээр түрүүлж, Шинэ-Идэр сумын уяач Л.Төмөрбаатарын хүрэн халзан аман хүзүүдэж, Цэцэрлэг сумын уяач Г.Батсайханы хүрэн халзан гуравт, Бүрэнтогтох сумын уяач Ж.Ванданмаравын хонгор дөрөвт, Тосонцэнгэл сумын уяач С.Гүнширийн хүрэн айргийн тавд хурдаллаа.

 






 

 

Холбоотой мэдээ