Хутагтын хишигтнүүдийг ивээн тэтгэгчид тодорсоор байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-31 15:33:01

Завхан /МОНЦАМЭ/. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмыг Завхан аймгийн ЗДТГ-аас хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус наадамд шилдгийн шилдэг есөн яруу найрагч тэргүүн байр эзэлж, Завхан аймгаас төрсөн есөн хутагтын хишиг хүртэх юм. Өөрөөр хэлбэл есөн хутагтын хишигт есөн яруу найрагч тодрох юм. Энэхүү есөн хутагтын хишигт найрагчдын шагналыг ивээн тэтгэх хувь хүн, албан байгууллагыг зохион байгуулах комиссоос нээлттэй зарлаж урьжээ.

Тэгвэл Завхан нутгаас тодорсон арван Хутагтынхаа алдрыг дуурсгаж билиг билгүүнийг нь хурайлан даллаж, аврал ивээлд нь өнөд багтахын ерөөл оршоосон "Хутагтын хишигтэн" шагналыг найман газраас одоогоор ивээн тэтгэж оролцох хүсэлтээ ирүүлээд байгааг ойг зохион байгуулах комиссоос нэмж дуулгалаа.

Тухайлбал Мял гэгээн, Цагаан Дарь-Эхийн хувилгаан Нацагшугарын Цэрэндондовын Хишигтнийг "Андиа сан", Буурал багшийн хувилгаан Гончигийн Гэндэнжамцын Хишигтнийг "Дэчинравжаалин хийд"-ийн хамба лам Ц.Хүрэлцэнд, Алт мөнгөн тамгат хамба гэгээн Ядамжавын Жамбалдоржийн Хишигтнийг "Шинэ Ази" группын захирал Л.Төрбаяр нар ивээн тэтгэхээр болжээ.

Мөн Арь гэгээн Бадраа овогт Чанравын Хишигтнийг "Эл Си Би ХХК "-ийн захирал Я.Дашдорж, Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуулсан хутагт Данзинванчүгийн Хишигтнийг "Ялгуусан" ХХК-ийн захирал Л.Санжаадорж, Халхын 88 шидэт НароБанчэн Данзанлхүндэвийн Хишигтнийг "Хөргөлт сервис" ХХК-ийн захирал Л.Даваасүрэн, Дилов Хутагт Данзанламидын Хишигтнийг “Алтан булаг трейд" ХХК-ийн захирал А.АюушжавЖалханз хутагт Данзанчойжийванчүгийн Хишигтнийг УИХ -ын гишүүн, УИХ -ын дэд дарга Я.Санжмятав нар ивээн тэтгэхээр болжээ. 

Холбоотой мэдээ