Өвөрхангай аймагт Хятадын соёлын өдөрлөгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-31 15:19:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг - 2019” үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв хамтран энэ долоо хоногийн турш Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Вэйгээр ахлуулсан төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж, Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг өвөрхангайнханд таниулах, сурталчлах ажлыг хийж байгаа юм.

Тухайлбал, “Эх дэлхийдээ энх тайван оршихуй-Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн,  Хятад,Монгол номын үзэсгэлэн, “Торгоны замын цэргийн хуар” Хятадын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг олон нийтэд толилуулав. Мөн УДБЭТ-ын уран бүтээлчид дуурийн гоцлол болон найрал дуу, хийл хөгжим, балет зэрэг олон үзүүлбэр үзүүлжээ.

Тус арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд  Арвайхээр, Хужирт,  Хархорин суманд болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ