Ховд аймагт мал төллөлт 63.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-31 10:33:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсээр 3 сая 146.4 мянган мал тоологдсон. Үүнээс энэ онд 1 сая 422.7 мянган эх мал төллөх юм.  Одоогийн байдлаар 63.2 хувь буюу  898.7 мянган эх мал төллөсөн байна.


Үүнээс аймгийн  хэмжээнд  85.9  хувь буюу 772.1 мянган төл  бойжиж байна. Мөн 127.3 мянган төл хорогджээ. 

Мал төллөлт ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ