Төв цэнгэлдэх хүрээлэнд 800 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-11 16:02:43

Улаанбаатар, 2025 оныг долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр  Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэргийн алба хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна.


Үүнд, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 800 гаруй, Хүй долоон худаг орчимд 900 гаруй, замын хөдөлгөөн зохион байгуулахаар 2000 гаруй цагдаагийн алба хаагч иргэдэд үйлчилж байгаа аж. 


Иймд наадамчин олон та бүхэн бага насны хүүхдээ анхаарал сэрэмжтэй байж учирч болзошгүй аюулаас сэргийлж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим байршсан цагдаагийн пост дээр очиж мэдээлэл өгөх, 102 мэдээллийн утсаар холбогдох боломжтой юм.

 


Холбоотой мэдээ