Хүүхдийн үндэсний наадам өргөн дэлгэр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-31 12:30:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн үндэсний наадам”, “Хүйн овооны тахилга” Биндэр суманд болов.

Наадмын хүрээнд Хүйн овооны тахилга, 108 эхийн цацал өргөх ёслол, хүүхдийн барилдаан, сурын харваа, дааганы уралдаан, шагайн харваа, хүүхдүүдийн урлагийн тоглолт, 3-11-р ангийн бүх сурагчдын ёохор бүжгийн үзүүлбэр, Дархан, уран бэрүүдийг алдаршуулах арга хэмжээ гэх мэт олон үйл явдлаар дүүрэн болж өнгөрчээ.

Хүүхдийн үндэсний наадмыг улсын аварга шалгаруулах цэцэрлэгийн насны хүүхдийн бөхийн барилдаантай хамтатган зохион байгуулснаараа онцлог байлаа.

Багийн дvгээр нэгдүгээр байрт Говь-Алтай аймаг, хоёрдугаарт байрт Багануур дүүрэг, гуравдугаар байрт Хэнтий аймгийн Биндэр сумын хүүхдүүд шалгарлаа. Энэхүү Улсын аваргыг Биндэр сумын Ардчилсан нам, дөрөвдүгээр багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Тvмэнцогт, Г.Бат-Эрдэнэ, Хэнтий Аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нар ивээн тэтгэснээс гадна сумын ЗДТГ, 24-р төгсөлт хамтран зохион байгуулсан аж. Ирэх жилийн арга хэмжээнд тус сумын ЕБС-ийн 25-р төгсөлтийнхөн хамтран зохион байгуулж, оролцохоор болжээ.

Холбоотой мэдээ