Японы Цог Жавхлан Эзэн хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-07 12:40:31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Чингис хаан үндэсний музейд  өнөөдөр зочиллоо.


Хүндэт зочныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нарын тэргүүтэй албаныхан угтан авч, музейн танхимуудаар зочлуулж, Монгол Улсын түүх, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.


Японын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны аравдугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан. Уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 градусын болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмжийг олгож байгаа юм.


Японд эх хувиар нь хадгалж буй Чингис хааны алтан гэрэгэ, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, усан онгоцны модель, цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг зэрэг Монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч, тус музейд олон нийтийн хүртээл болгосон байна. 













Холбоотой мэдээ