Заан цолын даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-12 18:24:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.


Заан цолны даваанд дархан аварга нэг, улсын аварга нэг, заан хоёр, начин нэг, аймгийн арслан цолтой гурван бөх гарч барилдана. Ам авсан байдлыг танилцуулъя.


Дархан аварга Н.Батсуурь-Аймгийн хурц арслан О.Наранбаатарыг

Улсын аварга П.Бүрэнтөгс-Аймгийн арслан М.Бэлгүтэйг

Улсын заан Б.Пүрэвсайхан-Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг амлаж

Улсын заан Б.Бат-Өлзий-Улсын начин Э.Батмагнай нарыг тунаалаа.


Жич: шинээр начин цолны болзол хангасан таван бөхөөс хоёр нь буюу аймгийн арслан Ш.Отгонтөгс, М.Бямбадорж нар начин болов. Харин гурав нь дахин нэг даваа авснаар харцага цолны болзол хангаж, зааны даваанд гарч барилдаж байгаа юм. 

Холбоотой мэдээ