УВС: Угтах хаалгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-11 11:25:27

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойг угтан Улаангом сум руу орох, гарах угтах хаалгыг шинээр барьж ашиглалтад орууллаа.   


“Хар тарвагатай” ХК-ийн захирал Д.Сурмаажав нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү аймгийн төв руу орох, гарах угтах хаалгыг өөрийнхөө компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барив.


Тус хаалга нь авто машины зогсоол, явган хүний зам, хүндэтгэлийн самбар, ногоон байгууламж гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөг зарцуулжээ. .

 

Холбоотой мэдээ