Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-09 17:32:20

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо.


Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар 2017-2021 онд “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төсөл хэрэгжсэн. Энэ хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 149, 75 дугаар сургуулийг шинээр барьж, Налайх, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 109, 53 дугаар сургуулийг өргөтгөсөн байна. 149 дүгээр сургууль нь 18 анги, танхимтай, 720 хүүхдийн хүчин чадалтай.


Сургуулийн барилга, байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, зорчиход саад бартаагүй байхаар төлөвлөсөн, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй тул гамшгийн үед түр хорогдох байр болгон ашиглах боломжтой юм.






Холбоотой мэдээ