Зурах ур чадвараараа 350 хүүхэд өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-31 12:58:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит "Залуу манлайлагч" төвөөс 6-13 насны сурагчдын дунд “Би чадна” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Эх үрсийн баярыг угтсан тус уралдаанд аймгийн төвийн зургаан сургуулийн 350 орчим сурагч оролцжээ. Сурагчдын зураг зурах авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн шинэ авьяастныг тодруулах зорилго бүхий уралдаанд хүүхдүүд чөлөөт сэтгэлгээгээр зураг зурж өрсөлдсөн байна.

Уралдааны шүүгчээр мэргэжлийн зураач ажиллан шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд нэгдүгээр байрт Номгон ахлах сургуулийн 7ё ангийн сурагч Г.Болорчимэгийн “Эхийн цацал” нэртэй зураг шалгарч өргөмжлөл, унадаг дугуйгаар шагнуулжээ. Харин хоёрдугаар байрт Эрдэм ахлах сургуулийн 3б ангийн сурагч Б.Даваадалай, Эрдэм ахлах сургуулийн Т.Анужин нар шалгарч өргөмжлөл, скүүтерээр шагнуулсан бол гутгаар байрт Эрдэм ахлах сургуулийн 2г ангийн сурагч Б.Тэлмүүн, Соого Сейко сургуулийн 4а ангийн сурагч М.Цэндбадам, А.Элбэгсайхан нар шалгарч өргөмжлөл зургийн иж бүрэн хэрэгслээр шагнууллаа.

Тусгай байрт Номгон ахлах сургуулийн Л.Сувд-Эрдэнэ, Өсөх ирээдүйтэй зураач хүүхдээр 5 настай Ч.Маргад нар шалгарч гарын бэлгээр шагнуулжээ.

Холбоотой мэдээ