Архангай аймагт 8585 одонтой эх байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-31 12:14:36

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Одонтой ээжүүд" үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 8585 одонтой эх байдаг ба тэдгээрийн төлөөлөл болсон 80-аад эх оролцсон юм. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн зүгээс эхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, урт удаан наслахыг ерөөсөн юм.

Аймгийн Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Болормаа “Бид охид, эмэгтэйчүүд, эхчүүд рүүгээ чиглэсэн олон ажил зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн охидын дунд “Охид” клубыг нээж, өөрсдийг  нь хөгжүүлэх, бие биедээ эерэгээр нөлөөлөх үйл ажиллагааг явуулж эхлээд байна.

Саяхан “Эмэгтэйчүүд-хөгжилд” чуулганыг 200-гаад эмэгтэйчүүд оролцуулан зохион байгуулж, бүх эмэгтэйчүүддээ хандсан уриалгыг гаргалаа. Эмэгтэйчүүд бид гэр орондоо, ажил, хамт олныхоо дунд, цаашлаад амьдарч байгаа орчин, нийгэмдээ зөвийг уриалж, өөрсдөө зөв хандлагыг бий болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллах болно” гэв.

Холбоотой мэдээ