ХӨВСГӨЛ: Их насны морьдын уралдаанд У.Хатантөмөрийн хүрэн халзан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-12 16:08:05

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд 30 орчим хурдан хүлэг уралдлаа.



Уралдаанд Тариалан сумын уяач У.Хатантөмөрийн хүрэн халзан түрүүлж, Мөрөн сумын уяач  Г.Гантөмөрийн  саарал алаг аман хүзүүдэж, Эрдэнэбулган сумын уяач  Б.Хатанбаатарын бор гуравт, Булган аймгийн Тэшиг сумын уяач Л.Баасанбатын хүрэн дөрөвт, Төмөрбулаг сумын уяач А.Баясгалангийн ягаан айргийн тавд хурдаллаа. 







Холбоотой мэдээ