ХӨВСГӨЛ: Сурын харваанд 5 аймгийн 100 гаруй харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-12 17:21:33

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын сурын харваанд 5 аймгийн 100 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.



Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд Арбулаг сумын уугуул “Шадар ван цэц” холбооны харваач, спортын мастер Г.Даваасайхан 40 сумнаас 36 онож түрүүлэн "Аймгийн мэргэн" цол хүртэв.


Шинэ-Идэр сумын “Цэц чандмань” холбооны харваач, спортын мастер, аймгийн Онч харваач П.Бадраа 40 сумнаас 35 онож, аймгийн “Гарамгай харваач” цол хүртэв.


Шинэ-Идэр сумын “Цэц чандмань” холбооны харваач, спортын мастер, аймгийн Гарамгай харваач Б.Лутсайхан 40 сумнаас 35 онож 3-р байрт шалгарлаа.


Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд Мөрөн сумын уугуул, Өмнөговь аймгийн “Гурван тэгш мэргэд” холбоо сумын мэргэн П.Мөнхсаран 40 сумнаас 31 онож, аймгийн “Мэргэн” цол хүртлээ.



Хүүхдийн харвааны эрэгтэй төрөлд Чандмань-Өндөр сумын “Шадар ван цэц” холбооны харваач, аймгийн Идэр мэргэн Б.Чингүүн 32 сумнаас 25 онож тэргүүллээ.





Хүүхдийн харвааны эмэгтэй төрөлд Галт сумын уугуул “Цэц чандмань” холбооны харваач З.Энхцэцэг 32 сумнаас 31 онож, аймгийн "Идэр мэргэн" боллоо.

 

Холбоотой мэдээ