Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан торгон жолоо өргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 18:14:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын их насны уралдаан өндөрлөлөө.


Их насанд 210 хурдан хүлэг бүртгүүлснээс 161 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм. Тэгвэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол Улсын манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ.


-Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар

-Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач М.Алтан-Очирын хээр

-Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатарын халтар

-Айргийн тавд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаярын хул тус тус хурдаллаа.


Хурдан морь маргааш соёолонгийн уралдаанаар үргэлжилнэ. 07:00 цагт соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж эхлэх бөгөөд стандарт хангасан хурдан хүлгүүд уралдааны замд гарах юм. 





Холбоотой мэдээ