ЗАВХАН: Энэ онд 640 хүүхдийн хоёр сургуулийн барилгыг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-01 16:37:24

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ жил боловсролын салбарт улсын төсвийн 71.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл хэрэгжүүлж байна.


Отгон, Түдэвтэй, Тэс, Улиастай, Эрдэнэхайрхан суманд цэцэрлэгийн барилгуудыг улсын төсвийн 14,6 тэрбум төгрөгөөр барьж байна. Мөн мэргэжлийн хоёр сургууль, хоёр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилгыг улсын төсвийн 12,6 тэрбум төгрөгөөр барьж байна.


Сургуулийн спорт заалны барилга хоёр суманд, аймгийн төв, Улиастайд 640 хүүхдийн сургуулийн гурван барилгын ажлыг хийж байна. Мөн Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Завханмандал суманд 240-320 хүүхдийн сургуулийн барилгуудыг улсын төсвийн 46,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна.


Өнөөдрийн байдлаар нийт барилгын ажлын явц 60 гаруй хувьтай, энэ онд Улиастай сумын 4-р сургууль, Эрдэнэхайрхан сумдын сургуулийн барилгууд ашиглалтад орох юм гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ