Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /BBC/. Афганистаны зүүн нутагт ням гаргийн орой 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт харьцангуй гүехэн буюу 8 км-ийн гүнд байжээ.
Орон нутгийн албаны
хүмүүс BBC телевизэд
мэдээлснээр, байгалийн гамшгийн
улмаас 20 хүн амиа алдсанаас
гадна гэмтэж
бэртсэн 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ
АНУ-ын Геологийн албаны тооцооллоос үзэхэд, амь
эрсэдсэн хүний тоо хэдэн зууд хүрч магадгүй байна.
Тус албаны
мэдээлснээр, ням гаргийн орой орон
нутгийн цагаар 23:47 цагийн орчимд 8
км-ийн гүнд газар хөдлөлт болжээ. Түүнээс хойш хамгийн багадаа гурван удаа газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэн нь
4.5-5.2 магнитудын хүчтэй байсан гэнэ.
Афганистаны нийслэл Кабул хотоос 200 км-ийн зайд, Пакистаны
нийслэл Исламабад хотоос 400
км-ийн зайд орших газарт хэдэн секундын турш газар хөдлөлт болсон гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн нөлөөгөөр Кабулаас эхлээд Исламабад хот дахь байшин барилгуудад чичирхийлэл
мэдрэгджээ.
Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн мужууд нь алслагдмал оршдгоос
гадна байшин байшингууд нь ерөнхийдөө газар хөдлөлтөд тэсвэртэй бус байдаг тул амь эрсэдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг
мэргэжилтнүүд анхааруулж байна.