ТИКА-т талархал илэрхийлжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Баянхонгор аймагтай хамтын ажиллагааны хүрээндээ өөрийн зардлаар зургаан суманд ундны усны долоон худаг гаргаж өгсөн байдаг. Тодруулбал, ТИКА-ийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст суманд ундны усны шинэ худагтай болсон юм.
1784 өдөр