Сэрэмжлүүлэг бүхий наалтыг тээврийн хэрэгслүүдэд наана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-07 15:05:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд 10 мянган наалтыг хэвлүүлж, холбогдох албаныханд гардуулаад байна.

Зам, тээврийн осол гэмтлийн 70 орчим хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй байдаг. Тэгвэл уг зөрчлийг үйлдэхгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан “Согтуугаар жолоо бүү барь” гэх сэрэмжлүүлэг бүхий наалтыг тээврийн хэрэгслүүдийн жолооны рульд наахаар болж байна.

Аймгмйн хэмжээнд 2020 оны эхний улиралд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5 бүртгэгджээ.  

Холбоотой мэдээ