БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Монгол, Солонгос улсын өнгөрсөн хугацаанд бүтээсэн харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний идэвхтэй харилцаанд суурилж, иргэд хоорондын нөхөрлөл ч улам бэхжихийн ерөөл дэвшүүлье.
Монгол Улсад энх
тайван, хөгжил цэцэглэлт, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, Монголын
ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.