Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 21:02:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тонгагийн Хаант Улсын хаан Тупоу VI мэндчилгээ ирүүллээ.


МЭНДЧИЛГЭЭНД:


“Монголын соёл, уламжлал, үндэсний бахархлын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд баярын мэнд дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

 

Холбоотой мэдээ