“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ 45 жилийн ойн баяраа тэмдэглэлээ
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 45 жилийн ой тохиож чуулга, уулзалт зохион байгууллаа. Чуулганд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, тус холбооны анхны дарга Н.Энэбиш нар оролцож уурхайчдад амжилт хүссэн юм.
1783 өдөр