М.Жавдорж: Ямар зовуурьтай байгааг гараараа чагнаж л мэднэ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Ард иргэд маань надад хангалттай өргөмжлөл, хүндлэл бэлэглэсэн” хэмээн эгэл даруухнаар ярих нэгэн бол М.Жавдорж буюу бидний хэлж заншсанаар Жав бариач юм. Тэрбээр Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгонд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр 25 жил ажиллаж, 2008 онд гавъяаны амралтдаа гарсан бөгөөд өдгөө Бэрх тосгонд мал маллан амьдарч буй. Манай сурвалжлах баг Бэрх тосгонд зочилж, түүнийг гарын увдисаараа өвчиндөө зовнин шаналж буй 40 эргэм насны эрэгтэйг барьж байхад нь хууч хөөрөн ярилцсан юм. Бидэнтэй ярилцах зуураа өнөөх эрэгтэйн гар нь дээш өргөгдөхөө байсныг Жав бариач даруй оношилж, тэр дор нь зовуурийг нь багасгаж орхисон юм. Нүдэнд илт уг явдлыг хажуунаас нь харахад бахархмаар байсныг нуух юун. Ингээд ярилцлагаа хүргэе.
1973 өдөр