Барилгын салбарын хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангахыг уриаллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-20 22:07:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албанаас “Аюулгүй ажиллагаа-амьдралын баталгаа” нэртэй арга хэмжээг энэ сарын 7-ны өдрөөс орон даяар зохион байгуулж байгаа.

Арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Аюулгүй байдал-амьдралын баталгаа”, “Ослыг тэглэх алсын хараа” төлөвлөгөөний дагуу аймгийн хэмжээнд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон барилгын объектуудад хамтарсан хяналт шалгалт хийж байна.

“Шалгалтын явцад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, зохих газарт өндрийн хамгаалалтын тор татаагүй, шатны хашлага хийгээгүй, өндрөөс унах эрсдэл бий болгосон, таних тэмдэг, дохио, санамж байрлуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, сургалт явуулаагүйхөдөлмөрийн аюултай нөхцөлд ажиллагсдыг хоол хүнсээр хангаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд зөрчил арилгах албан шаардлага хүргүүлж байна” хэмээн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ганцэцэг хэллээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 2015 онд барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн 1 гэмт хэрэг, 2016 онд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн 2 гэмт хэрэг2019 онд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон 1 гэмт хэрэг тус тус үйлдэгджээ. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй аж.

Иймд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон объектуудад Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

           

Холбоотой мэдээ