Баян-Өлгийн нутгаар ирэх өдрүүдэд бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-21 11:55:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ хавар хур тунадас бага орж, хуурайшилттай байсан. Харин ирэх өдрүүдэд бороо орно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тодруулж хэлэхэд, энэ сарын 22-ноос 26-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн тав хоногийн ихэнх хугацаанд бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхины хурд түр зуур 12-14 м/с-д хүрч ширүүсэх аж.

Энэ сарын 22-ноос нийт нутгаар сэрүүцэж шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Холбоотой мэдээ