“Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-21 13:42:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, аймгийн төсвөөс анх удаа 67 багт тоног төхөөрөмж, тавилга, тохижилтын эд зүйлс өгчээ. Энэ хүрээнд сайн ажилласан Булган сумын 4 дүгээрт багт шинэ мотоцикл, Хөлөнбуйр сумын багийн ажлын албанд ширээ, 20 ширхэг сандал хүлээлгэж өгөв.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Улс орны хөгжил багаас эхэлдэг. Тиймээс цаашид ч бодлогоор дэмжиж ажиллана” гэлээ.

Хөдөөгийн иргэд багийн ажлын албаараа дамжуулж төрийн олон төрлийн үйлчилгээ, мэдээлэл авахаас гадна сум орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, үзэл бодлоо илэрхийлж байнгын харилцаа холбоотой хамтран ажиллахыг илүүд үзэх болсон байна. Гэтэл тохижилт, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас болоод байнгын нээлттэй үйл ажиллагаа явуулж чаддаггүй гэдгээ багийн дарга нар учирладаг. Тэгвэл энэ асуудал эхнээсээ ийнхүү шийдлээ олж байгаа юм. 

Холбоотой мэдээ