МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ДОРНОД: Баян-Уул суманд дөрвөн мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-14 15:10:20

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Уул суманд дөрвөн мянган мод тарилаа.


Энэ үеэр  тус суманд байгуулсан 70 га талбайтай “Мод үржүүлгийн газар”-ын нээлтийг хийсэн юм. Энэхүү “Мод үржүүлгийн газар”-ыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Азийн хамтын ажиллагааны байгууллага AFoCO төсөлтэй хамтран байгуулжээ.


Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэрлэн сумын 3-р багийн нутаг буюу Чойбалсан хотын баруун хойд хэсэгт 10 газарт 22 байгууллагын алба хаагчид 1000 улиас тарьсан байна.


Дорнод аймаг 2022-2025 онд 700 мянган мод тарьж ургуулахаар төлөвлөж иргэн, нөхөрлөл, ААН-үүдтэй хамтран ажиллаж байгаа юм. 


Холбоотой мэдээ