Иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилт 50 хувьтай хэрэгжиж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-20 22:14:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар “Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Өвөрхангай аймаг дахь хэрэгжилттэй танилцлаа.

Уг хөтөлбөр 2018-2022 онд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсээс 67 чиглэлээр сургалт төлөвлөсөн нь 50 хувийн биелэлттэй байна. 2018 оноос хойш 750 гаруй сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 60 гаруй мянган иргэнийг хамруулаад байгаа ба хөтөлбөр хэрэгжилтийн үр дүнд эрхзүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх сувгууд нэмэгдэж, цахим хөтөчтэй болжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрхзүйн суурь мэдлэг олгох, хяналт, шалгалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, алс сумдын иргэдэд эрхзүйн боловсрол олгох зэрэг ажлыг төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ