Дэвэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-21 13:44:57

Архангай /МОНЦАМЭ/. XX зууны эхэн үеийн цаг хугацаанд холбогдох энэхүү зэс, шармал материалтай эд өлгийн зүйлийг дэвэр гэнэ. Далай Чойнхор вангийн Ерэнтэй дархны хийцтэй энэ дэвэр нь 1745 гр бөгөөд аймгийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. 

Дэвэр нь рашаан ундаа хийх зориулалттай сав ба хэрэглэж байсан эзэн нь тодорхойгүй, музейд бүртгэн хадгалагджээ.

Дэврийг зэс, алтан шармал, их биен дээрх цэцгэн хээг цохих, сийлэх аргаар хийсэн. Дэврийн ёроол, мөрний бадам цэцгийн дэлбээ, бариул болон цоргыг лууны толгойн дүрслэлийг хөөмөлдөх аргаар хийсэн, маш гоёмсог нарийн ур хийцтэй юм.

1963 онд Тариат сумын иргэн Аюушжаваас анх музейн цуглуулгад тухайн үеийн музейн эрхлэгч С.Халзан авсан байдаг. Уг үзмэр нь музейн угсаатны танхимын үзүүллэгт дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байна. 

Холбоотой мэдээ