ӨМНӨГОВЬ: Агаар, хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологи нэврүүлэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Агаар хөрсний бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой “Эко хот” хөтөлбөрийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа.
Тодруулбал,
Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан агаар, хөрсний бохирдлыг бууруулах
чиглэлээр дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн иргэн, өрх, аж ахуй нэгж байгууллагад
санхүүгийн хөнгөлөлтийг буцалтгүй нэг удаа үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус
хөнгөлөлтөд цахилгаан, нарны халаалт, саарал усны цэвэршүүлэх төхөөрөмж, эко
жорлон, биологийн цэвэрлэх систем болон бусад байгальд ээлтэй шийдлүүдийг
нэвтрүүлсэн Даланзадгад сумын харьяа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдах юм.
Дэвшилтэт
технологийг иргэн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс, байгууллага бол 2024
оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш 100 хувь өөрийн хөрөнгөөр нэвтрүүлж татвараа
төлсөн байх ба тухайн төхөөрөмж хэмнэлттэй буюу дэвшилтэт технологи гэдгийг
нотолсон тохиолдолд 20-50 хүртэлх хувийн хөнгөлөлтийг олгохоор төлөвлөжээ.
Шалгаруулалтын
материалыг 2025 оны аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд хүлээн авч 28-ны
өдрийн дотор сонгон шалгаруулж олгох юм.