УВС: Халимагын “Ойрадууд” бүжгийн театрын уран бүтээлчид Увсад тоглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Улаангом, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын “Ойрадууд” бүжгийн театрын уран бүтээлчид Увс аймагт хүрэлцэн ирээд байна.
Тэд Увс аймгийн “Ойрад” Хөгжимт драмын театрын тайзнаа уран бүтээлийн бие даасан тоглолтоо Увс нутгийн зон олонд зориулан энэ сарын 13, 14-нд толилуулж буй юм. “Ойрад” Хөгжимт драмын театрын шинэ барьсан байранд хөл тавих зайгүй, пиг дүүрэн үзэгчтэй өчигдрийн тоглолт өндөрлөсөн юм. Энэ орой 19 цагаас болох тоглолтын тасалбар эрэлттэй байгаа бөгөөд суудал нь 20 мянган төгрөгөөр худалдаж байна.
“Монгол түмний үсэрсэн цус, тасарсан мах болсон Халимаг ахан дүүс маань 5000
км аялан өвөг дээдсийнхээ нутагт хүрэлцэн ирж, үнэт өв соёлынхоо алтан сан хөмрөгөөс
дээжлэн Увс нутгийн зон олонд хүргэж байгаа нь талархууштай байна” хэмээн Увс
аймгийн “Ойрад” Хөгжимт драмын театрын дарга Б.Лхагвсүрэн тоглолтын төгсгөлд онцолсон юм.