УВС: Хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар цаг агаарын урьдчилсан төлөв байдал сүүлийн 10 хоногт ямар байх талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.
Энэ сарын 18-21-нд нийт нутгаар
цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн хойд болон
зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Харин 22-нд нутгийн хойд болон
зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас
орохгүй.
“Ихэнх нутгаар салхи секундэд
5-10 метр, 21,22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 18-21-нд ихэнх нутгаар
өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15-20
градус, өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус,
өдөртөө -3-8 градус хүйтэн байна. 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна”
хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Улаанбаатар