Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -17 градус хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ.
Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын
хөндийгөөр -12-17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын
хөндийгөөр -7-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн
бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3-2 градус, бусад
нутгаар -3-8 градус хүйтэн байна.
Цаг агаар
тогтуун, ойрын хоногуудад хүйтний эрч өдөртөө суларна.
Улаанбаатар