ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр, Богд сумыг хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. 2026 оны улсын төсөвт Өвөрхангай аймгийн суурь зардал 64 тэрбум төгрөгөөр батлагдаж, өмнөх оноос 15 тэрбумаар буурчээ.
Хангайн бүсийн хэмжээнд шинээр 361.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий барилга байгууламж барихаар батлагдаж, үүнээс ирэх оны төсөвт 113 тэрбум 684 сая төгрөг баталсан байна.
Мөн бүсийн хэмжээнд өмнөх онуудад эхлүүлсэн 423.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг үргэлжүүлэхэд зориулж, 168.4 тэрбум төгрөг баталжээ.
Өвөрхангай аймагт шинээр хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээг дурдвал;
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамаас Уянга сум хүртэлх 50 км хатуу хучилттай авто замын эхлэл (10.000.0 сая төг)
- Арвайхээр-Богд сум чиглэлийн 170 км хатуу хучилттай авто замын эхлэл (10.000.0 сая төг)
- Хужирт сумын төвийн хатуу хучилттай авто зам болон Хавцалын голын гүүр (2.000.0 сая төг)
- Шанхын хийдийг сэргээн засварлах зураг төсөв (500.0 сая төг)
- Баруунбаян-Улаан суманд 250 суудал бүхий спорт залны барилга
- Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (3.098.9 сая төг)
- Хархорин сумын Номын хүрдэн сургуулийн спорт заалны барилга (1.200.00 сая төг)
- Уянга, Зүүнбаян-Улаан сум, Онги-Цагаан бургастай төсөл (9.000.0 сая төг)
- Боловсролын салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (1.000.0 сая төг)
- Сургуулийн лабораторийн танхимын тоног төхөөрөмж хангайн бүс (2.000.0 сая төг)
- Хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (8.000.0 сая төг)
- Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж хангайн бүс (2.000.0 сая төг)
- Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга/Энэхүү барилга баригдах хүрээнд хаус хорооллын дулааныг шийдвэрлэх зорилготой (3.104.5 сая төг)
- Арвайхээр суманд гал түймэх унтраах, аврах ангийн барилга (2.059.2 сая төг)
Улаанбаатар