628 га талбайн хог хаягдлыг цэвэрлэв
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сум, ХХҮГ, НААҮГ хамтран бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Нийтийг хамарсан төслийн хүрээнд 250 иргэнийг түр ажлын байраар хангаж сумын нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн эзэмшлийн 628 га талбайн 1064 м3 хог хаягдлыг 16 машин техникээр цэвэрлэн, ачиж зайлуулан устгалд оруулсан байна.
1921 өдөр