Нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-27 14:18:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар, маргааш өдөр өмнөд хэсгээр бороо орно. Салхины хурд зарим газраар 14-16 м/с-д хүрч ширүүснэ гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нийт нутгаар агаарын хэм эрс сэрүүсэж, шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдөр хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээгээр хугацааны дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 14-16 м/сд хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ