“Жаргалант” төв түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхөөр боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-27 11:59:14
altantogos

Дундговь  /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд байрлалтай “Жаргалант” төв түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхөөр болжээ.

Улс орон даяар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбоотойгоор орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд үйлчлүүлэгчдийн тоо эрс цөөрч, ашиг орлого нь буурч, түрээсийн төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа юм.

Тиймээс “Жаргалант” төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг ийнхүү хөнгөлөхөөр болсон нь тэднийг дэмжиж, хамтран ажиллах ухаалаг шийдвэр төдийгүй нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа сайн туршлага боллоо.

Тус төв 40 гаруй түрээслэгчтэй бөгөөд тэдэнд тавдугаар сараас эхлэн түрээсийн хөнгөлөлт үзүүлэх аж. 

Холбоотой мэдээ