СЭЛЭНГЭ: "Монгол хэл" шүлгийг уран яруу унших цахим аянд 4080 сурагч оролцжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны аравнэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Монгол
бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сар аяны эхний
долоо хоногийн үйл ажиллагаагаар Сэлэнгэ аймаг Төрийн шагналт, эрдэмтэн,
зохиолч билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсэний 120 жилийн ойн хүрээнд
ажиллалаа.
Тодруулбал аяны хүрээнд эх хэл, соёлоороо бахархан
сайшаах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны
ерөнхий боловсролын сургууль бүрээс 120 сурагчдыг хамруулан "Монгол
хэл" шүлгийг уран яруу унших цахим
аяныг зарласан юм.
Энэхүү цахим аянд аймгийн 34 ерөнхий боловсролын сургуулийн нийт 4080 сурагч хамрагджээ.
Улаанбаатар