СЭЛЭНГЭ: Монголд анх удаа Алтанбулагаас эхэлсэн түүхэн баримт

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2025-11-11 11:30:29

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 290 гаруй жилийн түүхтэй.

 

Ардын хувьсгалын түүхэн өлгий төдийгүй монгол орны хөгжлийн оргил бүтээн байгуулалт, барилга байгууламж, албан байгууллагуудын анхдагч өлгий гэдгээрээ түүхэн онцлогтой.

 

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 4759 хүн амтай. Хилийн боомт, Алтанбулаг Чөлөөт бүс байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа гээд онцлох үйл явдлууд ихтэй юм.

 

Монгол Улсын хойд хилийн нүүр царай болсон тус сумыг Монгол Улсын Засгийн газраас жишиг сум хөтөлбөрт хамруулан тодорхой үе шаттай хөгжүүлж байна.

 

Тухайлбал өнгөрсөн хугацаанд 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган тус суманд зайлшгүй шаардлагатай байгаа дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэн ажиллажээ. Мөн сумын төвийн 1.6 км шугамыг засаж сайжруулсан байна.  

 

Монгол Улсын хоймор нутаг. Энэ сумаар дамжаад европоос ирж байгаа жуулчид, аялагчид, гадаадынхан орж ирдэг. Иймээс сумыг харсан анхны мэдрэмжээр Монгол орныг хардаг байна.

 

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн түүхтэй өлгий нутаг, байгалийн болон түүхийн дурсгалт газрууд олонтой. Энэ бүхнээрээ Алтанбулаг сум нь аялал жуулчлалын бүс нутаг, хилийн худалдаа, чөлөөт бүс болон худалдаа үйлчилгээний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой юм.

 

Монголд анх удаа Алтанбулагаас эхэлсэн түүхэн баримтуудыг дурдвал:

1.Хил тогтоосон, хилийн боомт байгуулсан 1727 он

2. Гаалийн хороо 1890, 1912 он

3. Банк (Азийн бага банк) 1898 он

4. Холбоо (Орос-Монгол-Хятадыг холбосон) 1899 он

5. Булгаарын үйлдвэр 1910 он

6. Спиртийн үйлдвэр 1910-аад он

7. Ардын түр засгийн газар 1921 он

8. Сургууль 1922 он

9. Анхны ХАА-н техникум 1944 он

10. Анхны театр (Гүн нуурт) 1915 он

11. Анхны сангийн аж ахуйнуудын нэгэн 1956 он

12. Анхны хоршоо (дарга нь Бумцэнд) 1930-аад он

13. Анхны нэгдлүүдийн нэгэн “Партизан” 1950-иад он

14. Анхны нисэх буудал 1938 он зэрэг юм.

Холбоотой мэдээ