ДОРНОГОВЬ: 108 мянган га бэлчээрийн талбайг сум дундын отрын бүс нутгийн тусгай хэрэгцээнд авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-11 15:47:26

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын 2020 оны 02/11 дүгээр тогтоолоор Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумын 108 мянган га бэлчээрийн талбайг сум дундын отрын бүс нутгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.


Сум дундын отрын бүс нутгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар Алтанширээ сумын Тариачийн хэц, Иххэт сумын Өвсөн, Агийн ганц толгой, Мандах сумын Ноён номгоны хөндий, Сайхандулаан сумын Зүүн овоо, Улаанбадрах сумын Тал хонгор, Хатанбулаг сумын Номгоны хөндий орчмын 108,9 мянган га газар бүхий  сум дундын отрын бүс нутагт 63952 толгой мал отроор нүүдэл хийх боломжтой хэмээн аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээлэлд дурджээ.


Одоогоор тус аймгийн нийт нутгаар цасгүй, дулаан намар болж буй бөгөөд аймгийн хэмжээнд 10 сумын нийт 492 өрхийн 162.8 мянган толгой мал отроор намаржиж байна. 

Холбоотой мэдээ