ГОВЬ-АЛТАЙ: Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 90 гаруй хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-14 13:20:46

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг 90 хувьтай хангасан тухай аймгийн ХХААГ-ын дарга Ж.Очир мэдээллээ. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 24-нд хот суурин газар болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгийг байгуулсан. Өвс тэжээлийн татан авалт удаашралтай, аюулгүйн нөөцийн бэлтгэл түр хүлээгдсэн байдалтай байгааг дурдав. 


Засгийн газрын 57 дугаар тогтоол болон ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврын дагуу өнөө жил аймаг, сумын малын тоо толгой, зуншлагын байдлаас хамаарч аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээл өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмж бэлтгэхийг  тогтоосон байна. Үүний дагуу 4800 уут тэжээл, 15000 боодол өвс бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 


Говь-Алтай аймгийн хэмжээнд 4900 өрхийн 32000 толгой мал хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар, сум дундын отрын бүс нутагт отор нүүдэл хийж байгаа тухай нэмж мэдээллээ.

Холбоотой мэдээ