Хорватын шигшээ ДАШТ-д оролцох эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-15 12:45:00

РИЕКА, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /AFP/. Хорватын шигшээ баг баасан гарагт Фарерын арлуудыг 3:1-ээр буулган авснаар Хойд Америкт болох 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. 


Хорватын Риека хотод болсон тоглолтын эхэнд Фарерын арлуудын шигшээ багийн Геза Давид Тури багтаа онооны тэргүүллийг авчирсны дараа Хорватын Йошко Гвардиол, Петар Муса, Никола Влашич нар гоол оруулжээ. Ингэснээр 2018 оны ДАШТ-ий финалд шалгарч байсан баг Канад, Мексик, АНУ-д болох тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан байна.


Энэхүү хожлыг байгуулснаар хорватчууд L хэсгийг тэргүүлж, хоёрдугаарт бичигдэж буй Чехийн багаас зургаан оноогоор илүүрхэж эхэлжээ. Харин Фарерын арлуудын баг Чехийн багийг гүйцэж түрүүлэх боломжоо алдсан тул финалд шалгарсан хамгийн жижиг улс болох найдвар нь талаар болсон байна.


Г.Тури тоглолтын 16 дахь минутад талбайн эздийг гайхшруулж онооны харьцааг нээсэн боловч “Манчестер Сити”-гийн тоглогч Й.Гвардиол гоол оруулснаар уг тэргүүлэл ердөө долоон минут үргэлжилжээ. Улмаар тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойших 12 дахь минутад П.Муса Хорватын багийн ээлжит гоолыг оруулсан байна. Дараа нь Н.Влашич тоглолтын цаг дуусахад 20 минутын дутуу байхад онооны харьцааг 3-1 болгожээ. 

Холбоотой мэдээ